Богд сумын 2021 оны Мал амьтны сэг зэм цуглуулах, устгах үйл ажиллагаа
Хүнс Хөдөө Аж Ахуйн сайдын 01 дүгээр албан даалгавар, Аймгийн Засаг Даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/120 тоот захирамж, Сумын Засаг Даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/66 тоот захирамжийн дагуу үхсэн мал амьтны сэг зэмийг устгах, цуглуулах халдваргүйтгэх ажлыг Сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, болон Мал эмнэлгийн тасаг, Далан буянт Мал эмнэлэг үйлчилгээний нэгж, Үзмэн-Иш Мал эмнэлэг үйлчилгээний нэгж, Байгаль орчин, 7 багийн засаг дарга, малчид иргэд, жолооч, нарын хамтаар 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 04 дүгээр сарын 21-ийг хүртэл хугацаанд шуурхай зохион байгуулж ажиллалаа. Сэг зэм устгалаар Үүнд: Тэмээ 221, хонь 2201, ямаа 3312, үхэр 196, адуу 187, нохой 31 нийт 6148 малын сэг зэмийг стандартын дагуу булж ариутгал халдваргүйтгэл хийлээ. Мөн 5000м2 ариутгал халдваргүйтгэл хийсэн.